Швейцарт Ерөнхий прокурорын төлөвлөсний дагуу Оросын эсрэг хоригийн дэглэмийг зөрчсөн компанид эрүү үүсгэжээ гэж Financial Times мэдээллээ.
Тус компанийг нэрлээгүй ба харин охин компаниудаар дамжуулан хоригийг зөрчсөн гэв.
Прокурорын хэвлэлийн төлөөлөгч Линда фон Бург тодруулахдаа, бас нэг ийм хэрэг гарсан ч харин түүнд эрүү үүсгээгүй гэв. Гэхдээ одоо ийм маягийн 49 хэргийг шалгаж байгаа гэжээ.
Щвейцари энэхүү үйлдлээрээ "хоригийг зөрчихийг үл тэвчинэ" гэсэн жишгийг үзүүлж байгаа ажээ.
М.ЦОГТ