x

Байден Путиныг хэрхэн хэл амаар доромжилж байсан жагсаалтыг гаргажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд сууж эхэлснээс хойш нэг биш удаа Владимир Путиныг хэл амаар доромжилж ирэв.

Кремль үүнд ямар хариу өгсөн вэ? Путин өөрөө энэ талаар юу бодож байна? Өөр хэнийг Байден хэл амаар доромжлов?!

Байдены шинэ доромжлолд Кремль хэрхэн хариу өгөв?

Америкийн Ерөнхийлөгч гуравдугаар сарын 15-нд үг хэлэхдээ дахиад л Оросын Ерөнхийлөгчийн хаягаар доромжлол гарган түүнийг дээрэмчин гэжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хүлээцтэй хариу хэлэв.

Тэрээр "Тийм хэллэг төрийн тэргүүнийг чимэглэхгүй. Америк тийм хүнээр бахархахгүй  болов уу" гэж хэлжээ.

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч бүдүүлэг хэллэгийг нэг биш удаа гаргаж ирэв. Хоёрдугаар сарын 21-нд Калифорнид сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд үг хэлэхдээ, Цөмийн сөргөлдөөний аюулд АНУ-д байнга түгшиж ирлээ. Учир нь "эзэн залуу нь Путин шиг элдэв галзуу хөвгүүд байна" гэжээ.

Үүнээс өмнө тэр Оросын Ерөнхийлөгчийг нэг биш удаа дарангуйлагч гэж нэрлэж байв. Сүүлийн тийм доромжлолыг тэр Ази, Номхон далайн эдийн засгийн уулзалт дээр буюу 2023 оны арваннэгдүгээр сард хэлсэн юм. Үүний өмнөх ийм “цол”-ыг тэр 2023 оны ес болон гуравдугаар  сард хэлэхдээ “Үхэл дагуулсан дарангуйлагч”, “Цэвэр дээрэмчин” гэсэн байв. Америкийн Ерөнхийлөгч 2021 оны гуравдугаар сард Путиныг "дарангуйлагч гэхдээ алуурчин" гэсэн байв. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки тэр үед ерөнхийлөгчөө хэлсэн үгэндээ "харамсаагүй" гэж байв.

Путин доромжлолд хэрхэн хариу өгөв?

Оросын Ерөнхийлөгч америк өвгөний хатгаанд хүлээцтэй хандав. Зөвхөн нэг удаа л түүнийг шог хэллэгийн үгээр "Хэн хочлоно, тэр өөрөө тийм" гэсэн шоглоом хэлж байлаа.

 

2024 оны  хоёрдугаар сард Путин Кремлийн сурвалжлагч Павел Зарубинтай ярихдаа өөрийн байр суурийг тайлбарлав. Түүний хэлснээр экс ерөнхийлөгч Дональд Трамптай ажиллахаас Байдентай ажиллахаас "амар" гэсэн байна.

Тэрээр “Чи эр хүн, чи надад их тус болсонд баярлалаа!” гэж хэлж чадахгүйг бид ойлгож байна. Тэнд дотоодын улс төрийн талаас юу болж буйг бид ойлгож байна. Энэ илэрхийлэл нь яг түүнийг харуулж байгаа. Тэгэхээр, би зөв байжээ! гэж  Путин тайлбарлажээ.

Байден өөр хэнийг хэл амаар доромжлов

Америкийн  ерөнхийлөгч олон хүнийг элдвээр хэлж ирсэн. Путины адил Ши даргыг бас дарангуйлагч гэж нэг биш удаа хэлсэн.

2023 оны нэгдүгээр сард Байден микрофоноо унтраагүй байхад Fox News телевизийн сурвалжлагч Питер Дусийг инфляцийн асуудал тавин дургүйг нь хүргэж байгааг хэлэн хэвлэлийнхэн дунд дуулиан гаргаж байлаа. Мөн тэрээр, Висконсинд нэгэн эсэргүүцэгчийг өөрийг нь үг хэлэхийг тасалдуулсан гэж хараасан  юм.

“Хэн ч мангар байх эрхтэй” гэж тэр түүнд хэлж байлаа.

Өөрийн гарал үүслийн талаар Байден яриад, Ирланд гаралтай Америкчуудын дургүйцлийг гаргаж байлаа. “Би ирланд байж болох юм. Гэхдээ би тэнэг биш. Би Доменик Жакоппогийн охинтой гэрлэсэн тэр нь намайг бага зэргийн Итали хүн гэдгийг харуулж байна” гэж Байден гайхсан олонд ярьж байв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    юу хэлж ярьж байгаагаа ойлгохгүй шахуу зөнөг өвгөн дипломат ёс яаж ч мэдэх вэ дээ.
    2024 оны 03 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top