x

Украинд устгасан НАТО-гийн зэвсэг техникийн жагсаалтаа Орос гаргажээ

Цэргийн шинжээчдийн дүгнэлтээр Оросын арми НАТО-гийн Украинд нийлүүлсэн байлдааны техникүүдийн бүх загваруудаас устгасан байна.

НАТО-гийн орнуудын ямар хомс зэвсгийг дайны явцад Оросын арми устгасан бэ?

НАТО-гийн ямар зэвсэг Цэргийн тусгай ажиллагааны бүсэд дутагдаад ирэв

РИА Новости агентлаг бичсэнээр, хоёр долоо хоногийн дотор Оросын арми америкийн гурван Abrams M1A1 танк, Шведийн хамгийн орчин үеийн гэх өөрөө явагч Archer төхөөрөмж, бөөнөөр буудах тийрэлтэд HIMARS  системийг устгажээ.

Өнөөдөр НАТО-гоос Орост нийлүүлэгдсэн байлдааны техникийн устгагдаагүй загвар гэж огт байхгүй байна. Abrams танкийн хажуугийн хуяг нь оросын танкийн эсрэг пуужингийн цохилтыг үл дааж байгааг, Шведийн өндөр технологийн Archer их бууг оросын нисгэгчгүй дрон-цэнэг "Ланцет" устгасан байв. Харин HIMARS системийн эхний системийг устгасан гэж Оросын БХЯ 2022  оны долоодугаар сард мэдээлсэн байгаа.

Британийн цэргийн шинжээч Александр Меркурисийн хэлснээр, барууны байлдааны техникийн байнгын хохиролоос болон Украины армийн байдал улам илүү цөхрөлтэй болж байна.

НАТО-гийн ямар танкуудыг Оросын арми шатаав

Цэргийн тусгай ажиллагааныхаа явцад барууны танкуудын бүхий л загварыг устгав. Сүүлчийн ээлжинд нь америкийн Abrams M1A1 танк  таарч эхнийхийг нь Авдеевкийн чиглэлд 2024 оны хоёрдугаар сарын сүүлчээр устгав.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Украины сөрөг довтолгооны үеэр Запорожийн чиглэлд Германы бэлгийн Leopard 2A4 танкуудыг устгасан нь тодорхой болов. Өнгөрсөн оны сүүл гэхэд тэр байлдааны машинуудаас олныг устгасан байв. Работина районд хоёр Leopard 2 мөргөлдөөд шатсан тохиолдол ч гарав.

Үүний өмнөхөн Британийн нийлүүлсэн Challenger 2 танкны эхнийх устгасан нь Британийн парламентад хүртэл яригдлаа. Түүнийг их буугаар мөн л Работино районд шатаажээ. Барууны байлдааны техникийн ихэнхийг Запоржийн Фронтод янз бүрийн хугацаанд устгажээ. Францын дугуйтай AMX 10 RC танкны эхнийхийг хэзээ устгасан нь тодорхойгүй. Харин дугуй нь хагарч мултарж байгаа танкийг чирэн авч яваа бичлэг нийтлэгдсэн байв. Украины сөрөг довтолгооны үеэр жигүүрийн цохилт хийхдээ тэдний хурдан чанарыг ашиглан  багийн хамт анхаарал саринуулах гээд “тахил өргөсөн” гэж The Washington Post сонинд  зун бичсэн байв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.155)
    Устдаггүй зэвсэг гэж юу байхав дээ
    2024 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (172.69.252.157)
    барууны зэвсэг техник гэж нэрнээс цаашгүй юмнууд байдаг юм билээ өөрсдөө л магтаад байдаг болохоос биш
    2024 оны 03 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top