Японы анхны хувийн пуужин зөөгч хөөрөөд, хэдэн секундын дараа дэлбэрэв гэж NHK телевиз мэдээлэв.
Пуужинг Токиогийн венчурын Space One компани Вакаяма мужийн Күшима гэдэг суурины ойролцоох талбайгаас хөөргөжээ. Хөөргөлт амжилтгүй боллоо гэж мэдээнд өгүүлэв.
Пуужингийн хэсгүүд ойр орчмын ууланд унасан ба хөөргөсөн газарт нь их гал гарсан байна. Галын албаны мэдээгээр, ослоор хүний амь нас эрсдээгүй гэжээ.
М.ЦОГТ