Ираны Чахаршанбе-Сури гэх шинэ оны баярын галын наадам дээр 4000 гаруй хүн гэмтэл бэртэл авч, 28 хүний амь хохирчээ.
Энэхүү баяраар гудамжинд гал асааж, асаасан гал дээгүүр хүмүүс харайдаг уламжлалтай. Түргэн тусламжаар эмнэлэгт 463 хүн хүргэгдэж, тэдний 189 нь гар хөлөө тайруулжээ. Мөн 981 хүн түлэгдсэнээс 1070 хүний нүд нь гэмтсэн гэж Mehr агентлагийн мэдээнд өгүүлжээ.
Чахаршанбе-Сури гэдэг эртний галын баярыг мусульманчууд Ноуруза буюу шинэ оныхоо баярын өмнө тэмдэглэдэг. Хавар ирж, байгаль сэргэлээ гэсэн утгатай баяраар хүмүүс гудамжинд түүдэг асаан дээгүүр нь харайдаг. Орчин үед түүдэг дээр элдэв тэсэрч дэлбэрэх галын буудлагийн хэрэгсэл нэмснээс ийнхүү гэмтэл бэртэл ихээхэн нэмэгджээ.
М.ЦОГТ