Краснодарын хязгаарын Кубанийн Славянскийн нефть боловсруулах үйлдвэрт гарсан галыг бүрэн унтраалаа гэж тус бүсийн шуурхай албаны штабаас мэдээлэв.
Үйлдвэрийн ажилтнуудыг нүүлгэсэн ба нэг хүний зүрх хаагдан нас барсан байв. Үйлдвэр Украины дроны довтолгоонд өртжээ. Дронууд үйлдвэрт довтлохоор оролдсон ч дронуудыг устгасан ба тэдний нэг хэсэг унасан газар гал гарсан байв.
Нийтдээ Украины дронууд Петербург, Ярославль, Нижный Новгород, Курск, Рязань, Браянск, Вронеж, Волгоград, Таганрог мужуудын нефтийн үйлдвэрүүдэд довтолсон ба гарсан галуудыг унтраасан ч багагүй хохирол учруулжээ.
Үүний улмаас шатахууны үнэ өсч, хомсдол гарах эрсдэл үүсч байна.
М.ЦОГТ