АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трамп ирэх ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэрээ дэвшүүлэхэд хангалттай төлөөлөгчдийн дэмжлэгийг авсан байна. Энэ тухай CNN телевиз мэдээлжээ.
Нийт дүнгээр нэр дэвших 1215 намын их хурлын төлөөлөгчдийн дэмжлэгтэй байхаас одоогоор тэр 1219 төлөөлөгчдийн санал аваад байна.
Мөн намын хурлаас нэрээ дэвшүүлэхэд хангалтай саналыг Жо Байден бас авчээ. Трамп намын сунгаандаа 15 мужиийн дундаас 14-д нь ялсан бол Байден бүх 15 мужид ялаад зөвхөн Америкийн Самад л ялагдсан байна.
М.ЦОГТ