x

ОХУ: Сонгуулийн эхний өдөр галдан шатаах, будаг асгах халдлагууд гарчээ

Гурван өдөр үргэлжлэх ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр эхэллээ. Сонгуулийн эхний өдөр санал хураалтын үйл ажиллагааг тасалдуулах гэсэн хэд хэдэн халдлага гарсныг The Moscow Times мэдээлжээ. Оросын дөрвөн бүс нутагт санал хураалтын байранд гал тавих, долоон бүс нутагт саналын хайрцагт будаг асгах халдлага гарчээ.

Нийслэл Москва хотын нэг сонгуулийн тойргийн санал хураах байранд гал тавьсан өндөр настан эмэгтэйг эрх баригчид саатуулан шалгаж эхэлсэн байна. Санкт Петербург хотод нэгэн залуу эмэгтэй санал хураах байр руу шатагч шингэнтэй лонх шидээд баривчлагджээ. Ханты-Мансийск автономит тойрогт нэг эмэгтэй саналын хайрцгийг галдан шатаахыг оролдсон бол Москвад бас ижил халдлага гарсан байна.

Үүнээс гадна оросуудын "зелёнка" гэж нэрлэдэг ногоон будгийг саналын хайрцаг руу асгах халдлагууд гарчээ. 2010-аад оны үед сөрөг хүчний идэвхтнүүд рүү  ийм будаг цацах явдал олон гардаг байв. Ийм төрлийн гэмт хэрэгт тав хүртэл жил шоронд хорих ял оноодог.

Воронеж мужийн Борисоглебск хотод мөн хоёр удаагийн халдлага гарчээ. Будгаар сүйтгэгдсэн саналын хуудаснуудыг тоолох эсэхийг ням гаригт санал хураалт дууссаны дараа шийдвэрлэхээр болсныг орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Москва хотод 20 настай эмэгтэй саналын хайрцаг руу будаг асгаж буйг харуулсан дүрс бичлэг өчигдөр сошиал ертөнцөд өчигдөр тарсан байна. Крымийн хойгт ийм төрлийн халдлагын улмаас зургаан хайрцагтай саналын хуудаснууд гэмтжээ. Волгоград мужид бас нэг ийм халдлага гарсан байна.

Өчигдөр Орос даяар нийтдээ 13 хүнийг санал хураах байранд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр баривчилснаа эрх баригчид мэдээлжээ. ОХУ-ын Сонгуулийн Төв Хорооны тэргүүн Элла Памфилова "Ийм халдлага үйлдсэн иргэдийг бусдын амласан мөнгөнд хууртсан, хийсэн үйлдэл нь ял шийтгэлтэйг мэдээгүй" гэж тайлбарласан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top