x

Путиныг баривчлах шийдвэр гаргасан япон эмэгтэй Олон улсын эрүүгийн шүүхийн дарга болов

Олон улсын эрүүгийн шүүхийг (ОУЭШ) 2024–2027 онуудад Японы шүүгч эмэгтэй Томоко Аканэ даргалахаар болжээ.

Дэлхийн гол шүүгч болж байгаа энэ эмэгтэй ямар хүн бэ?

Аканэ ОУЭШ-ийн дарга болсон талаарх мэдээлэл

Тус байгууллагын сайтад байгаа мэдэгдлээр, ОУЭШ гуравдугаар сарын 11-ний ээлжит хуралдаанаар Томоко Аканэг шүүгчийг даргаараа сонгожээ.

"Шүүгч Розарио Сальваторе Айтала тэргүүн дэд даргаар, шүүгч Рейн Алапини-Гансу хоёрдугаар дэд даргаар томилогдлоо" гэж шүүхийн хэвлэлийн алба мэдээлжээ.

ОУЭШ-ийн дээд зөвлөлийн бүрэлдэхүүн нь гурван жилийн хугацаатайгаар сонгогддог. 

Путиныг Аканэ хэрхэн “баривчлав”

Путиныг баривчлах шийдвэрийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 17-нд гаргасан байв. Үүний шалтгаан нь Украин дахь Цэргийн тусгай ажиллагааны бүсээс хүүхдүүдийг зөөсөн хэрэг юм.

Хожим ОХУ-ын Эрүүгийн хуулийн зүйл ангиар Дотоод хэргийн яам Аканэд хариу зарга мэдүүлжээ. 

ОХУ-ын ДХЯ нь ОУЭШ-ийн Оросын Ерөнхийлөгчийн баривчлах шийдвэр нь хууль бусаар барин хорих, гэмт хэрэгт бэлтгэх, олон улсын хамгаалалттай хүнд олон улсын харилцааг муутгах зорилгоор халдсан. Мөн гэм буруугүй хүнд эрүүгийн харицлага үүрүүлэх гэсэн шинжтэй гэж үзсэн юм.

Томоко Аканэ гэж хэн бэ?

Томоко Аканэ ОУЭШ-д ажиллахаас өмнө Японы дээд шүүхийн прокурор хийж, Чүка болон Нагоягийн их сургуулиудад багшлахын зэрэгцээ Японы Хууль зүйн яамны хуулийн хэлтсийг толгойлж, НҮБ-ын Ази, Алс дорнодын гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх хүрээлэнгийн захирал байжээ.

ОУЭШ гэж ямар байгууллага вэ?

ОУЭШ нь 1998 онд байгуулагдсан Ромын статусаар үүссэн олон улсын байгууллага юм. Шүүхийн эрх мэдэлд хариуцлагатнуудыг цэргийн гэмт хэрэг ба хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг, хоморголон устгалтын төлөө шүүхэд татах үүрэгтэй. ОХУ, АНУ хоёр Ромын дүрэмд 2000 онд гарын үсэг зурсан ч түүнийг батлаагүй юм. Шүүх нь зөвхөн өөрийн гишүүн орнуудын хүчинд тулгуурласан ба орон тус бүр нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэхийг зохих байгууллагаараа шийддэг.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.155)
    путиныг яасан гэж баривчлах гэж байгаа юм мэдрэл муутай гичий вэ?
    2024 оны 03 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top