Евро бүсийн аж үйлдвэрлэлийн хэмжээ нэгдүгээр сарын дүнгээр оны үзүүлэлтээр тооцвол 6,7 хувь гэсэн уналтыг гаргасан ба уналт нь өмнөх сартай нт харьцуулахад 3,2 хувиар илүү байсныг Евростатын тайланд харуулжээ.
Аж үйлдвэрлэлийн хурд саарсныг Европын холбооны гишүүн орнуудад ч бүртгэжээ.
ЕХ-ны нэгдүгээр сарын статистик нэгдүгээр сард жилийн дүнгийн 5,7 хувийн уналттай гэж гарлаа. Өмнөх сарынхаасаа 2,1 хувиар нэмэгдсэн байна.
Сарын хамгийн хүчтэй уналт нэгдүгээр сард Ирландад (-34,1%) гарчээ. Германд ч уналт хүчтэй байв. Тэнд ажил хэргийн идэвхийн уналт өнгөрсөн сард 42,3 пункт хүртэл унажээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)