Дэлхийн 3 дахь том эдийн засагтай орон гэдэг байр сууриа оны эхэнд Герман улсад алдсан Япон улсын эдийн засгийн өсөлт сул хэвээр байна гэдгийг дотоодын судлаач шинжээчид мэдээлжээ.
Тэр дундаа иргэдийн хэрэглээ, эрэлт бага хэвээр байгаа нь эдийн засаг сулрахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл болж байна.
Японы ард иргэд цаашид өсөх хандлагатай байгаа инфляцын түвшин, үнийн хөөргөдлийг бодолцож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд мөнгө зарлагадах нь улам багасаж, бүсээ чангалсаар байгаа гэсэн судалгаа байна.
Мөн үйлчилгээний салбарын эрэлт, иргэдийн зарцуулалт бага байгааг ч дурджээ. Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгагч гол хүчин зүйлийн иргэдийн худалдан авалт, эрэлт байдаг гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Иргэдийн худалдан авалтыг нэмэгдүүлэхэд дундаж цалин орлого өндөр байх ёстой гэдгийг ч дурджээ.
Тиймээс энэ хаврын дундаж цалин хөлсийг тогтоох төсвийн хэлцэл хаашаа эргэхээс Японы эдийн засгийн өсөлт шалтгаална гэж мэдээлсэн байна.
MNB.MN