АНУ-ын гурван сансрын нисгэгч, Оросын нэг сансрын нисэгч “SpaceX” компанийн сансрын хөлгийг ашиглаж, Флорида мужаас Олон улсын сансрын станц (ОУСС) руу хөөрлөө. Тэд зургаан сарын хугацаатай даалгавар биелүүлэхээр явсан ба Украины дайныг үл харгалзан АНУ, Орос хоёр хамтран ажиллаж байна. Хөлгийн багийнхан Флорида дахь Кеннедигийн сансрын төвөөс орон нутгийн цагаар 22:53 (Даваа гаригийн 03:53) цагт хөөрчээ.
Сансрын нисгэгчид янз бүрийн хүнд өвчнийг судлахын сацуу таталцлын бага орчинд хүний эд эрхтэнг ургуулах туршилт хийнэ.
Хөлгийн ахлагч Мэттью Доминик , доктор Жанетт Эппс, Оросын Александр Гребенкин нар анх удаа сансарт гарч байгаа бол эмч Майкл Барратт ОУСС-д гурав дахь удаагаа даалгавар биелүүлэхээр явж байна. Олон улсын сансрын станц нь дэлхийн янз бүрийн засгийн газруудын хамтарсан салбар бөгөөд Канад, Европ, Япон, АНУ, ОХУ-ын сансрын агентлагууд хариуцдаг.
Эх сурвалж: BBC