x

Алжир улс Европын холбооны байгалийн хийн гол нийлүүлэгч болно

Хойд Африкийн Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Улс ОХУ-аас эрчим хүчний хараат байдлаа бууруулахыг эрмэлзэж байгаа Европын улс орнуудын байгалийн хийн гол нийлүүлэгч болох бодлого барьж байна. Энэ хүрээнд эрчим хүчний эх үүсвэр ихтэй орнуудын эрх баригчдыг нутагтаа хүлээн авчээ.

Газрын тос, байгалийн хийн эрэлт буурч, сэргээгдэх эрчим хүчний төлөөх өрсөлдөөн өсөн нэмэгдэж байгаа энэ үед Алжир Улс Орос, Иран, Катар, Венесуэл зэрэг 13 орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг нийслэл хотдоо зохион байгуулж байна. Алжир Улсын хүлээн авч байгаа "Байгалийн хий экспортлогч орнуудын чуулга уулзалт" нь оролцогч улсуудад хөрөнгө оруулалт татах, худалдан авагч орнуудтай харилцах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг цаашид хөгжүүлэх боломжийг олгож байна.

Алжирын их сургуулийн профессор "Байгалийн хий экспортлогч орнуудын чуулга уулзалт" нь "Дэлхийн ашиг сонирхолд нийцсэн зөвшилцөлд хүргэх ёстой гэж үзэж байна. Мөн албаныхан энэхүү дээд хэмжээний уулзалт нь аюулгүй, найдвартай эрчим хүчний нийлүүлэгч болох Алжирын өсөн нэмэгдэж байгаа үүргийг харуулах талбар болно" гэж мэдэгджээ.

Европын орнууд Оросын эрчим хүчнээс хамаарлаа багасгах гэж чармайж байгаа ийм үед Алжир Улс Норвегийн дараагаар тивийнхээ хэмжээнд хоёр дахь том хий нийлүүлэгч болж гарч ирж байна. Алжир Улс өнгөрсөн жил Испани, Итали улсуудын байгалийн хийн гол нийлүүлэгч болсон.

Алжирын төрийн өмчит компани олон улсад байгалийн хий нийлүүлэхээр олон тооны гэрээнд гарын үсэг зурсан юм. Алжир улс 2030 он хүртэл байгалийн хий олборлолтоо өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа хэдий ч амласан хурдаараа Европт байгалийн хийг илүү их хэмжээгээр нийлүүлэхийн төлөө тэмцсээр байна.

Төрийн өмчит "Sonatrach" компани нь дэд бүтцийн хэрэгцээ, байгалийн хийн эрэлт удааширсан Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг орнуудын шинэ өрсөлдөөнтэй тулгарсаар байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top