Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хотыг орхих тушаал хотоос украины цэрэг эмх замбараагүй зугтан ухарснаас нэг хоногийн дараа өгөгдсөн нь тодорхой болсон гэж Оросын БХЯ мэдээлэв.
Фото: Оросын БХЯ
Ням гаригт Украины цэргийнхэн хотоос гарч буй кадруудыг Орос нийтэлжээ. Кадруудад хотыг орхин гарч буй амьд хүч, техник нь оросын их буучдын галын дор явагдаж буйг харуулжээ. Украины цэргийнхэн өөрийн ерөнхий командлагчийн тушаал гарахаас өмнө хяналтгүйгээр хотоос зугтаж эхэлсэн байв. Гол гол замуудыг нь оросын цэрэг хаан галын хяналтад авснаар тэд цөөн бүлгээр шархдагчдаа хаян зугтаж эхэлсэн байна. Энэ үеэр тэд зөвхөн нэг хоногийн дотор 1,5 мянга гаруй хүнээ алджээ. Зэвсэг, техникийг хаян үлдээхээс өөр аргагүй болсон байв.
Авдеевка хотыг бүрэн хяналтад авсан тухай Оросын БХ-ын сайд Сергей Шойгу хоёрдугаар сарын 17-нд мэдээлсэн байв. Сайд ба Жанжин штабын дарга Герасимов хоёрын хотыг чөлөөлсөн анхны мэдээллийг Путин 17-ны өдрийн 4:00 цагт хүлээн авсан ба ерөнхийлөгч хотыг чөлөөлсөн “Төвийн” бүлэглэлийн цэрэг офицерүүд, тэдний командлагч хурандаа генерал Андрей Мордвичевт талархал илэрхийлжээ.
Ням гарагт Оросын цэрэг Авдеевка хотыг бүрэн чөлөөлөөд 8,6 км-ын гүнзгий цөмрөлтийг хийн 31,75 кв. км нутаг дэвсгэрийг чөлөөлжээ. Авдеевка чөлөөлөгдсөнөөр Донецк хотын усан хангамжийн насосын станц, усан санг аюулгаас холтгож, стратегийн таван чухал авто зам, төмөр замын станцийг оросууд мэдэлдээ авч, Донец-Луганск, Дебальцево-Горловка замуудыг галын хяналтад авах боломжийг оросуудад өгчээ. Авдеевкаас Донецкийн 2014 оноос хойш их буугаар буудаж ирснийг зогсоох замыг тавив.
Сэтгэгдэл (2)