x

Навальныйн амиа алдсан ЗХ-№3 буюу "Туйлын чоно" шорон юугаараа алдартай вэ?

Оросын тэрслүү үзэлтэн амиа алдсан Харпын засан хүмүүжүүлэх газар юугаараа нэр цуутай вэ?

 

Харп суурин ба Собь гол шувууны нислэгийн өндрөөс харахад. Зургийн  төвөөс ялимгүй баруунд голын цаана алст «Туйлын чоно» засан хүмүүжүүлэх №3 байрлажээ.

Эх сурвалж: Яндекс. Газрын зураг

Өнөөгийн Оросын гол "тэрслүү үзэлтэн" гэгдэх, Оросын засгийн газрын албан ёсны мэдээгээр бол "татвараас зугтсан, мөнгө завшсан" гэх хэргийн гол буруутан, хожим "экстримист бүлэглэл байгуулах гэсэн, Оросын эсрэг уриалан тэрсэлсэн"  хэргээр нэмж 19 жилийн ял авсан Алексей Навальный нас барсан тухай Ямало-Ненецкийн автономын тойргийн Оросын шүүхийн шийдвэр биелүүлэх албаны салбараас (УФСИН) хоёрдугаар сарын 16-нд  мэдээлжээ.

Мэдээнд  тэр тухай бичихдээ:

“Ял эдлэгч салхинд гарсны  дараа гэнэт бие нь муудан ухаан алджээ. Түргэн тусламжийн эмнэлэгийн бригад дуудсан ба эмч нар шуурхай арга хэмжээ авч түүнийг сэхээн амьдруулахаар оролдсон нь бүтэлгүй болж тэр ухаангүй байсаар нас барсаныг түргэний эмч нар бүртгэгдсэн” гэсэн.

Тэрслүү  үзэлтэн улстөрч  сүүлийн саруудаа  Туйлын задигийн цаана, мөнхийн  цэвдгийн нөхцөлд, Харп суурин дэх  онцгой дэглэмтэй, эрэгтэйчүүдийн  засан хүмүүжүүлэх колони-3-т өнгөрөөжээ. Ямала-Ненецкийн автономын тойргийн энэ ЗХ-№3 нь Оросын хамгийн хойд хэсгийн шоронгуудын нэг юм. Өмнө нь тэнд ГУЛАГ-ын 501-р байгууламж байв. Харп гэдэг нь немец хэлээр “туйлын туяа” гэж орчуулагдана. Ийм л туйлын “романтик” юм.

Эхлээд Навальный  “Кировлес” компанийн 10 мянган тонн бэлтгэлийн модыг завшсан, Ив Роше компанитай холбоотой  гэх  хэргээр Владимир мужийн  Ковровскийн районы  Мелехово суурин дэх ЗХ-№6-д  өмнө нь тэнсэн болгосон байсан таван жилийн ялаа эдэлж байв. Харин өнгөрсөн оны наймдугаар сард шүүх  түүнд терроризмыг сурталчлан хэт дэврэх ажиллагаанд уриалж,  экстрем байгууллагыг санхүүжүүлсэн хэргээр 19 жилийн ноогдуулжээ. Навальныйг өнгөрсөн арванхоёрдугаар сард Оросын хамгийн хойд  хэсгийн шоронд ялыг нь эдлүүлэхээр хүргэсэн байв.

“Туйлын чоно” гэж ямар шорон байна вэ?

Харпын колони №3-ыг “Туйлын чоно”, эсвэл “Ямалийн гурвал”гэж нэрлэдэг. Өмнө “хувьсгалын эсэргүү нарыг НАХЯамны гурвал шүүдэг байснаас гурвал нэрийг гаргасан болов уу. Энэ шоронд одоо одоо 700 хоригдол байгаа ба уг нь колони 1020 хүний багтаамжтай.  Хорих хугацаа ихтэй, 20 жилээс дээш ял авсан ялтнууд  байдаг.

 

Хатуу чанд, гэхдээ тэнд ял эдэлсэн хүмүүс "бусад шоронгуудаас  тийм ч хатуу биш" гэдэг. Засан хүмүүжүүлэх үүрэгтэй учраас хөдөлмөрлөх нь  их. Буганы арьсаар хүртэл сувенир бэлтгэдэг.  Тэд өөрсдийн хүчээр Сергей Радонежийн сүмийг босгосон байна.

Жилд хоёр удаа богино хугацаагаар, нэг удаа урт хугацаагаар ар гэрийнхэнтэй нь уулзуулдаг. Онцгой дэглэмийн гэдэг нэр нь өөрөө  тэнд ямрыг хэлээд өгнө. Өдөрт нэг удаа гадаалуулдаг. Яг энэ үеэрээ л Навальныйн бие муудан унажээ. Тэр нь тромбозын бөглөрөлт байсан бололтой. Энэ хүний үхэл ихээхэн дуулиан босгох учраас түүнийг нас барсан шалтгааныг тогтоохоор тийш нь УФСИН  тусгай хэсгийг илгээжээ. 

“Туйлын чоноос” оргоно гэж байхгүй. Эргэн тойрон тайгатай. Бэлтгэл сургуульгүй хүн шалгаран амьд гарахааргүй орчин гэнэ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.156)
    америк барууны заавраар их шальчиганаад байвал ингэдэг юм хохь нь
    2024 оны 02 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top