x

БНСУ: Эмч нар анагаах ухааны их сургуулийн элсэлтийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байна

Өмнөд Солонгосын Засгийн газар Хөдөө орон нутаг дахь эмч сувилагчийн дутагдалтай байдал, зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тасгуудыг байгуулах зорилгоор жилийн элсэлтийн квотыг 2000 орон тоогоор нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Гэтэл Өмнөд Солонгосын эмч нар анагаах ухааны их сургуулийн элсэлтийн квотыг нэмэгдүүлэх тухай засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэн жагсаал хийж, ажлаас халагдах өргөдлөө гаргаж байна. Харин засгийн газар нь анагаахын сургалттай эмнэлгүүдэд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг таслахгүй үзүүлэхийг үүрэг болгожээ.

Эмч нар төлөвлөгөөгөө эргэн харахыг Засгийн газраасаа шаардаж, уг шийдвэрийг ирэх дөрөвдүгээр сард болох Парламентын сонгуулийн өмнө популист шийдвэр гэж үзэж байна. Мөн тус улсын эмч, дадлагажигч эмч нар энэ шийдвэрийг өөрсөдтэй нь зөвлөлдөхгүйгээр гаргасан, ингэж элсэлтийн квотыг судалгаагүйгээр нэмэх нь анагаах ухааны боловсрол, үйлчилгээ муудахад  хүргэнэ гэсэн үүднээс Засгийн газрынхаа төлөвлөгөөг эрс шүүмжилж байгаа юм байна. Өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд нь мэдээлэл хийхдээ дадлагажигч эмч нар хоёрдугаар сарын 20-нд ажлаасаа гарах шийдвэр гаргасанд Засгийн газрын зүгээс маш их харамсаж байгааг илэрхийлжээ. Өмнөд Солонгосын засгийн газар олон зуун эмч нарын ажлаас халагдах өргөдөл гаргасны хариуд анагаахын сургалттай 221 эмнэлгийг ажилтны ээлжийн амралтыг нэг дор өгөхийг хориглож, зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүй ажил үүргээ гүйцэтгэхийг үүрэг болгосон байна. Эмч нарын холбоод 2025 оноос эхлэн анагаахын оюутнуудын тоог 2000-аар нэмэгдүүлэх нь хэтэрхий огцом өсөлт гэж үзэж, эмнэлгийн төлбөрийг нэмэгдүүлэхэд байгаа нөөц бололцоог ашиглахыг эрх баригчдаасаа хүсэж байгаа юм байна.

Өмнөд Солонгос улс эмчийн тоог нэмэгдүүлэх шаардлага нийгмийн амьдралаас урган гарч байгаа зайлшгүй эрэлттэй холбоотой юм байна. Хөгжингүй орнуудын дунд хүн амын тоотой харьцуулахад Өмнөд солонгос улс эмчийн тоогоор хамгийн бага үзүүлэлттэй, үүний зэрэгцээ хүн амын насжилт хурдацтай нэмэгдэж байгаагаас эмнэлгийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ эрс өссөн байна.

Монголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top