x

НАТО-гийн гишүүн улсууд ДНБ-ийхээ хоёр хувийг батлан хамгаалах салбарт зарцуулна

Хойд Атлантын Гэрээний байгууллага НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын уулзалт Брюссель хотноо болж өндөрлөлөө. Украиныг Оростой хийж байгаа дайнд ялах хүртэл дэмжлэг үзүүлэх үүнд холбоотон түншүүдийн үүрэг амлалт чухал, мөн НАТО-гийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад гишүүн улс орон бүрийн үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг голлон хэлэлцлээ. Уулзалтын дүнд НАТО-гийн гишүүн улсуудаас Европ тивийн голдуу 18 улс ДНБ-ийхээ 2 хувьтай тэнцэх хэмжээний төсвийг батлан хамгаалах салбарт зарцуулах, холбоотнууд Украинд нэг сая нисгэгчгүй онгоц нийлүүлэх, 20 улс нэгдээд Украины нутагт мина устгах эвсэл байгуулахаар тохиролцсон байна.

НАТО-гийн батлан хамгаалах төсөвт оруулдаг гишүүн орнуудын төсвийн хувь хэмжээ олон жил маргаантай, Трампын үед АНУ-аас шүүмжлэл, шаардлагатай тулгарч байсан. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч асан Трамп батлан хамгаалах салбарт хангалттай хөрөнгө зардаггүй улс орнуудыг АНУ хамгаалахгүй гэж мэдэгдсэн нь НАТО-гийн улс орнуудын анхаарлыг мөн татаж байгаа. Энэ  онд Европ тив дэх НАТО-гийн 18 гишүүн орон ДНБ-ийхээ хоёр хувийг буюу 380 тэрбум ам.долларын төсөв гаргана гэж найдаж байна, энэ бол 2014 онд гуравхан гишүүн орон ДНБ-ийхээ 2 хувийг НАТО-гийн батлан хамгаалахад зарцуулж байсантай харьцуулахад зургаа дахин өссөн үзүүлэлт болно гэж НАТО-гийн тэргүүн мэдэгдлээ. 2014 онд НАТО-гийн нөмөр нөөлөг дор аюулгүй байдлаа хангахад ДНБ-ийхээ 2 хувьтай тэнцэх хэмжээний төсөв гаргана гэж гишүүн улсууд нь амлалт өгч байсан ч өнгөрсөн он хүртэл энэ амлалт төдийлөн сайн хангагдаагүй байсан, гишүүн улсуудынхаа аюулгүй байдлыг нэгдмэл бодлогоор хангах зорилготой НАТО 31 гишүүнтэй. 2023 онд НАТО-гийн гишүүн улсууд төсвөө тодорхой хувиар ерөнхийдөө жигд нэмэгдүүлжээ. Гэхдээ яг шаардаж байгаа 2 хувийг давуулан биелүүлсэн орнуудыг Польш 3,9 хувь, АНУ 3,5 хувийг Грек улс 3 хувиар тэргүүлжээ.  Тэдний араас Эстони 2,7, Литва 2,5, Финланд 2,4 хувиар тус тус удаалжээ.

Энэ онд Герман улс батлан хамгаалахын зардалд 71,8 тэрбум евро хуваарилж, хоёр хувийн зорилтоо анх удаа биелүүлэхээр төлөвлөсөн. 2014 онд Европ дахь гишүүн улсууд болон Канад улс ДНБ-ийхээ 2 хувьд хүргэх зорилт тавьснаас хойш НАТО-гийн батлан хамгаалах зардлаа 600 орчим тэрбум доллароор нэмэгдүүлжээ. Украиныг дэмжих асуудлын хувьд АНУ болон НАТО-гийн бусад гишүүн улсуудын дунд санал зөрөлдөөнтэй байна. Гэхдээ НАТО-гийн гишүүн улсууд Украинд дэмжлэг үзүүлэх зорилгоор сумны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр хэлэлцжээ. НАТО-гийн тэргүүн ч Украинд үзүүлэх цэргийн тусламжийн тухай хуулийг батлахыг АНУ-ын төлөөлөгчдийн танхим хандаж уриалсан байна. АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжаа хойшлуулах нь тус улсад үзүүлэх дэмжлэгт сөргөөр нөлөөлж байна, үүнийг Канад болон Европын улсуудын дэмжлэгээр орлуулах боломжтой гэж НАТО-гийн ЕНБД мэдэгдэж байна. Орос-Украины хооронд дайн эхэлснээс хойш АНУ Украинд 75 тэрбум орчим ам.долларын цэрэг, санхүү, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бол НАТО-гийн бусад гишүүн орнууд болон түншүүд 100 гаруй тэрбум долларын тусламж үзүүлжээ.

Moнголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top