Энэ оны эхэнд Нийгмийн халамжийн санд бүртгэлтэй тэтгэвэрийн насныханы тоо 41,075 сая хүн байв. Жилийн дотор тэдний тоо 699,9 мянган хүнээр буюу 1,7 хувиар хорогджээ.
Тэтгэвэрийн насныхан 2021 оны үзүүлэлтээс гурав дахин хурдтайгаар буурсан байна. Нийгмийн халамжийн сангийн системд БХЯ, ДХЯ, Мөрдөн байцаах хороо зэргийн хүчнийхний тэтгэвэр авагчдыг оруулаагүй. Шинээр нэгтгэсэн нутаг орны хүмүүсийн тоог оруулан 42 сая гаруй хүн болно гэсэн дүгнэлт байв. Гэхдээ тэдний тоог статистикт оруулсангүй.
Тэтгэвэрийн системд шинэчлэл хийгдээд 2023 онд энд завсарлагатай байжээ. Энэ жилээс 1966 онд төрсөн эмэгтэйчүүдийг 58 наснаас, 1961 онд төрсөн эрэгтэйчүүдийг 63 наснаас нь тэтгэвэрт гаргаж байгаа юм.
М.ЦОГТ