x

"Хэмнэ, бас дахин хэмнэ. Байр байшин худалдан ав!"

Германы Дармштадт хотын 80 настай Хайнц гэх хөгшин шууд утгаар гудамжны гуйлгачин шиг хог ухан хоол унд, тохь тухтай амьдралаас татгалзан амьдарч байна. Одоо 80 хүрч буй хөгшин хэдэн зуун мянган евро цуглуулж, өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдан аваад түрээслүүлэн амьдардаг болжээ.

Түүний ингэж амьдрах учир утга юунд байна вэ?

Хайнц хэрхэн мөнгө хуримтлуулдаг вэ?

Хэдэн жилийн өмнө Хайнц цахилгааны инженер хийж байгаад сүүлийн жилүүдэд дадал болсон амьдралаасаа татгалзжээ. Тэр ганцаар амьдарч бараг бүх зүйл дээр мөнгөө хэмнэх болов. Тэр хуучин унадаг дугуйтай, хувцас хунар, хоолоо хог ухан олдог. Мөн хог дээрээс мод зомгол цуглуулан түлэж дулаацдаг. Түүний тэтгэвэр нь €3,5 мянган евро бөгөөд Хайнцын амьдрал түүх германы хэвлэлүүдийн анхаарлыг татжээ.

"Хэмнэ, бас дахин хэмнэ. Байр байшин худалдан ав! Эдгээр үгс түүний амьдралыг гаргах гол бичлэг нь болсныг үгүйсгэх аргагүй. Тэр гудамжны тэнүүлч мэт харагдах авч үнэн хэрэг дээрээ баян хүн. Бид түүнтэй хоёр жилийн өмнө анх тааралдахад тэр долоон байшингийн эзэн, хоёр сууцтай байв. Хайнц хадгаламжийн дэвтрээ харуулахад түүнд нь 500 мянган евро байв! Харин одоо дэвтэрт дөнгөж €15 евро үлджээ.

Тэр саяхан хадгаламжаасаа 700,000 евро авч арав дахь байшингаа худалдан авчээ" гэж Bild сонины сурвалжлагч бичжээ.

Хайнц өөрийн хэмнэлтийн буянаар баяжсан гэдэг. Сард тэр хэдхэн еврог еврог хоолондоо зарна. Дээр нь интернэтэд бас л цөөхөн евро төлдөг. Тэр YouTube дээр бизнес-лекцийг тогтмол үздэг гэнэ. Түүнд утас байхгүй нь нэмэлт €10 хэмнэх боломжийг өгнө. Тэр өөрийн өчүүхэн төсөвтөө тааруулахаар хогийн сав ухан хоолоо олдог.

"Би сардаа таван евроноос бага мөнгийг хоолонд зарцуулна. Шараж хайрах гээд л бага зэргийн тос худалдан авна. Хоолны ихэнх хэсгийг би хогийн савнаас олдог. Хүмүүс их зарлагатай амьдардаг. Бүхэл бүтэн гэр бүлийг хооллоход хангалтай хоол хүнсийг тэд хаядаг. Жишээлбэл бүхэл бүтэн боодол савтай зайдас худалдан аваад нэгийг нь идээд л үлдсэнийг нь хаяж байна" хэмээн  тэр  хөгшин ярив.

Тэтгэвэрийн хөгшний үндсэн орлого нь байр түрээслүүлсэн мөнгө. Сантехник, цахилгаанчдад мөнгө төлөхгүй гээд тэр үл хөдлөх хөрөнгийнхөө засвар үйлчилгээг мөн түрээслэгчийн хувьд хэрэгтэй бүгдийг нь өөрөө хийдэг.

Хайнцын бартер

Түүний хөршүүд нь аль эрт хэрэггүй болсон эд зүйлс, хувцас хунараа Хайнцад үлдээдэг. Мөн тэрээр оронд нь хөршүүдээ сайн хадгалагдан үлдсэн эд зүйлээр хангана. Талууд сэтгэл дүүрэн үлдэнэ. Бид ярилцан сууж байхад хөршийн нэг нь цэцэрлэгийн хоёр сандлыг хараад авч болох уу гэж асууж байв. Хайнц тэгэлгүй яахав. Харин чи надад үнэ төлнө гэж байв.

Хайнц мөнгөө хэрхэн үржүүлнэ вэ?

Хайнц өөрийн хадгаламжаа үл хөдлөх хөрөнгө ба алтанд оруулдаг. Түүний хэлснээр эдгээр хөрөнгө нь инфляцаас хөрөнгийг сайн хамгаалдаг гэнэ. Тэр санхүүгийн мэдлэгээ байнга нэмэгдүүлдэг, мөн авсан мэдлэгээ хөршүүдтэгээ хуваалцдаг.

Өв залгамжлагч нар түүнд байхгүй. Надад хэд хэдэн холын хамаатан бий. Гэхдээ тэд өв залгамжилсныхаа татварыг төлөх чадалгүй. Магадгүй би энэ тэдэн байраа түрээслэгч нарт зүгээр үлдээж болно гэж тэр хэлж байлаа.

Хайнц “Амьгүй албат” зохиолын харамч баян Плюшкины нэрийг авсан юм хураах синдромын нэг хэлбэртэй хүн бололтой. Ийм хөрөнгөтэй хүн хог ухан амьдрах нь энэ гажуудлыг гэрчилж байгаа юм. Энэ синдромоор голчлон нас өндөр хүмүүс өвчилдөг. Ийм амьдрал нь түүнд улам их насыг өгөхгүй хэмээн сэтгэл зүйч тайлбарласан байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top