x

Европ даяар фермерүүдийн бослого хөдөлгөөн идэвхжиж байна

Европ даяар фермерүүдийн бослого хөдөлгөөн улам эрчимжсээр байна. Өнгөрсөн долоо хоногийн хамгийн томоохон үйл явдлуудын нэг нь яахын аргагүй Францын фермерүүдийн трактортай бослого байсан.

Фермерүүд засгийн газрын байрнуудын гадаа өтөг бууц асгах, хурдны зам дээр шороо асгаж, газар дээр нь үр тариалах зэргээр салбарт нь тохиолдоод байгаа асуудлыг эрх баригчдад ойлгуулах гоц арга хэмжээнүүдийг авсаар байна. Тэгвэл Францаас гадна Итали, Испани, Румын, Польш, Грек, Герман, Португал, Нидерланд, Швейцар зэрэг улсуудад мөн л фермерүүдийн бослого жагсаал өнгөрөгч долоо хоногоос эхлэн эрчимжлээ.

Газар тариалангийн аж ахуй нь Европын Холбооны Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 1,4 хувийг бүрдүүлдэг. Бусад эдийн засгийн салбартай харьцуулахад тийм ч том дүн биш боловч сүүлийн үед өрнөөд байгаа фермерүүдийн эсэргүүцэл хөдөлгөөн хөдөө аж ахуйн салбар Европ даяар ямар чухал салбар болохыг харуулж байна гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна. Фермерүүд уур бухимдлаа илэрхийлж байгаа шалтгаануудад, дундаж орлого тун бага, засгийн газрын хязгаарлалт зохицуулга хэт их, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хямд өртгөөр импортолдог зэргээс улбаалан энэ салбарынхан ажлаа эрхлээд хоолоо олж идэх боломжгүй болж байна гэдэг том асуудал болоод байгаа юм.

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт Бельгийн Брюссель хотноо Европын Холбооны удирдагчид хуран цугларч, Украины гишүүнчлэл болон Украинд үзүүлэх эдийн засгийн тусламжийн талаар хэлэлцсэн. Үүнтэй зэрэгцэн Европын фермерүүд чуулган болж байгаа парламентын ордны гадна хуран цугларч, өндөг шидэж, сигнал дуугарган, бамбар асаах зэргээр эсэргүүцлээ ил тод илэрхийлсэн байна. Эсэргүүцлээ илэрхийлж байгаа Бельгичүүд Нидерландын хил дээр мөн цугларч, хил нэвтрэх хөдөлгөөний саатуулсан гэсэн мэдээлэл байна. Яг тэр өдөр мөн Грек улсад трактортой фермерүүд улсынхаа хоёр дахь том хот болох Салоникид цугларч, хот руу орж гарах гол замуудыг хаасан байна. Португал улсад жагсагчид Испанийн хил рүү дөхөн урт жагсаал үүсгэсэн дүр зурагтай байна.

Өнгөрсөн сард гэхэд Герман улсад 2024 оны хамгийн эхний трактортай жагсаал эхэлж, өвлийн хүйтэнд ч ажрахгүй жагсана гэдгээ илэрхийлж, Берлинийг бүсэлж байсан юм. Германд жагсаал эхлэхээс өмнө өнгөрсөн оны төгсгөлд Зүүн Европын Польш, Румын, Болгар улсуудад аль хэдийн фермерүүдийн жагсаал эхэлчихсэн байсан. Тэд Украинаас орж ирдэг үр тарианы импорт хямд байгаагаас дотоодын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, дотоодын аж ахуйн эрхлэгчид хүнд байдалд орж байна гэдэг шалтгаанаар анх жагсаал эхлүүлсэн.

Дээр нь Орос-Украины дайны уршгаар газар тариалангийн салбарт ашиглагддаг эрчим хүч, бордоо, тээврийн үнэ өссөн нь эргээд фермерүүд зардлаа нөхөх боломжгүй болгож байгаад бухимдалтай байгаа юм. Германд гэхэд Канцлер Олаф Шольцын эвслийн засгийн газар 2024 оны төсвийн төсөлд дутсан хөрөнгийг босгохын тулд фермерүүдийг татаасаас чөлөөлдөг байсан системийг болиулна гэдэг санал дэвшүүлсэн нь бослого дэгдэхэд хүргэсэн. Улмаар Шольц энэ шийдвэрээ зөөлрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай болсон юм.

Хүрээлэн буй орчны асуудлууд мөн фермерүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг улам өдөөж байна. Өнгөрсөн онд хэт халалтын улмаас Европ даяар ой хээрийн түймэр, үер ус, ган гачиг гээд олон ч гамшиг нүүрлэсэн. Улмаар Европын Холбоо сэргээгдэх шинэ эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байгаа. Үүнийхээ хүрээнд хүлэмжийн хий ялгаруулах бүрд татвар оногдуулах, пестицидийг хориглох, азотын хийн ялгарлыг хязгаарлах, хөдөө аж ахуйн салбар дахь ус, газар ашиглаж, аж ахуй эрхлэх хэмжээг хязгаарлах зэрэг бодлогуудыг танилцуулсан нь фермерүүдийг эгдүүцэхэд хүргэсэн байна.

Хамгийн сүүлд гэхэд бямба гаригт Швейцар улсын фермерүүд нийслэл Женев хотод жагсаж, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдлээ. Тэд фермерүүд байхгүй бол бүх хүн ард өлсөнө гэж анхааруулж, хөдөө аж ахуй эрхлэгчдийн асуудал бусад бүх эдийн засгийн асуудлаас дээгүүрт тавигдах ёстой гэж шаардаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    европын сүйрэл эхэлж байна даа!
    2024 оны 02 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top