Киев Бельгийн Euroclear олон улсын талбайд царцаагдсан Оросын хөрөнгийн 2023 оны реинвестийн ашгийг авч чадахгүй гэж Financial Times сонин мэдээлэв.
Яригдаад байгаа шийдвэрт нь Euroclear ашиг авч байгаа тэр царцаагдсан хөрөнгийг хураах эрх заагдаагүй ба ЕХ-ны элч нар урьдчилан тохиролцсон ч төслийг холбооны бүх улс орон санал нэгтэй дэмжих ёстой.
Төсөл нь эргэн буцах хүчгүй учир өнгөрсөн оны ашгийн € 4,4 тэрбумыг Киевт өгч чадахгүй.
Сануулахад, ЕХ, АНУ, Япон, Канад Оросын 300 тэрбум долларын хөрөнгийг царцаасан юм. Үүнээс $ 5−6 тэрбум АНУ-д, ихэнх нь Европт байгаа ба Бельгийн Euroclear талбарт €191 тэрбум орчим евро царцаагджээ.
М.ЦОГТ