Аргентины конгрессын депутатууд тус орны Ерөнхийлөгч Хавьер Милен дэвшүүлсэн шинэчлэлийг явуулахаар дэмжлээ гэж La Nacion сонин бичив.
Төрийн тэргүүний санаачлагыг 144 депутат дэмжиж, 109 нь түүний эсрэг байв.
Гэхдээ депутатууд ерөнхийлөгчийн багцын зарим заалтыг өөрчилжээ. Гучин цагийн турш парламентын жигүүрүүдийн халуухан хэлэлцүүлэг явагдаад эцэст нь шинэчлэлийг батлав.
Хоёрдугаар сарын 2-нд конгрессын байрны өмнө ерөнхийлөгчийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал явагдаж цагдаа нартай мөргөлдөөн гаргажээ.
М.ЦОГТ