Оросын эдийн засгийн өсөлтийн дүгнэлтээ Олон улсын валютын сан өсгөн шинэчилжээ. Тус байгууллагын шинэчилсэн тайланд улирлын өмнө гаргасан байсан дүгнэлтээ 1,5%-иар илүү гарган 2,6%-д хүргэв.
Мөн 2025 оны дүгнэлтээ ч нэг хувиар нэмжээ. ОУВС өнгөрсөн онд Оросын эдийн засаг 3%-иар нэмэгдсэн гэв. Харин Оросын Эдийн засгийн хөгжлийн яам үзүүлэлтийг 3,5% гэсэн урьдчилсан дүнг хэлж байгаа. Оны эцсийн дүнг хоёрдугаар сарын дундуур гаргана. Эдийн засгийн өсөлт нь 4% орчим байх болов уу.
М.ЦОГТ