Шувууны томуугийн вирус нь “дараагийн цар тахлын” гол өдөөгч байж болно гэж Москвагийн анагаахын дээд сургуулийн геномын инженерын лабораторийн удирдагч, вирус судлаач Павел Волчков ярив.
"Мэргэжилтнүүд шувууны томуугийн цаана ямар их хүч байгааг мэдэж түүнд ихээхэн болгоомжтой хандах болсон. Түүнийг байн байн шалган судалаж байна. Учир нь шувууны томуу нь боломжит биологийн зэвсэг юм. Үүнийг вирус судлаачид сайн ойлгон түүнийг хараанаасаа алдахгүй байхыг хичээж байна.
Шувууны томуу нь хүнд халдварлахын тулд уушгинд энэ вирусны өндөр нягтрал хэрэгтэй. Тэр нь шувууны томууны дэгдэлтээр шувууны фабрикт үүсдэг. Одоогоор сүүлийн 20-30 жилд шувууны томуу хүнээс хүнд халдсан тохиолдол алга. Гэхдээ түүнийг огт мартаж болохгүй" гэж тэр сануулжээ.
М.ЦОГТ