Стокгольм хотын зургаан залуугийн нэг нь гэмт хэргийн бүлэглэлийнх гэдгийг олон нийтийн санал асуулга харууллаа гэж Yle гэх радио, телевизийн корпораци дамжуулжээ.
Дээрэмчдийн бүлэгт багтаж байгаа залуу хүмүүс голчлон хувийн өмчийн эсрэг, хүчингийн болон мансууруулах бодисны наймааны гэмт хэрэг хийцгээж байна.
Шведийн нийслэлд найз нар нь ямар нэгэн бүлэгт орсон залуу хүмүүс их байгааг (16%) харуулав. Ийм үзүүлэлт Хельсинки (9%) эсвэл финийн Турку хотод (8%) нэлээдгүй дээгүүр байна.
Ийнхүү Хойд Европын хотуудад хийсэн судалгаанд Шведийн нийслэл тэргүүлж байна. Энэ судалгааны асуулгад Дани, Финлянд, Норвеги, Швед, Исландын 13-17 насны 9000 гаруй залуусыг хамруулжээ.
М.ЦОГТ