Газын зурвас ба Иордан голын баруун эрэгт 2023 оны аравдугаар сарын 7-ноос хойш 26,7 мянга гаруй палестинчууд амь үрэгдэж, 70 мянга орчим нь шархаджээ гэж Палестины Эрүүл мэндийн яамны мэдээнд тулгуурлан Катарын Al Jazeera телевиз мэдээлэв.
Тэнд тэмдэглэснээр, сөргөлдөөн хурцатсан өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Газын зурваст 26,422 хүн тэдний тоонд 10 мянган хүүхэд үрэгджээ. Зурвасын хэсэгт 8663 хүүхэд, нийтдээ 65,087 хүн шархаджээ. Иордан голын баруун эрэгт амь үрэгдэгчдийн тоо хамгийн багаар 370 хүрсэн ба 4250 гаруй хүн шархадсан байна.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)