Олон улсын спортын арбитын шүүх Оросын уран гулгагч Камила Валиеваг сэргээш хэрэглэсэн гэж үзээд, гулгах эрхийг нь дөрвөн жилээр хассан шийдвэр гаргасан. Уг шийдвэр Нэгдүгээр сарын 29-нд гаргасны дараа 2022 оны Европын аваргын тэмцээний үр дүнг дахин шинэчлэн Камилагийн цолыг цуцлан алтан медалийг нь хураахаар шийджээ. Энэ тухай ISU өөрийн албан ёсны сайтаар мэдээлэв.
2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд Оросын аваргын тэмцээний үеэр Валиевагаас авсан шинжилгээгээр хориотой бодис триметазидин илэрсэн байв.
Ийнхүү ISU Европын аваргын 2022 оны алтан медалийг тэр үед хоёрт орсон Анна Шербаковад шилжүүлнэ. Мөнгөн медаль өөр нэг орос Александра Трусовад, хүрэл медаль Бельгийн Луна Хендрикст очно. Мөн энэ хугацаанд Камила Валиевагийн авсан шагналын мөнгөнүүдийг эргүүлэн тушаахыг шаардав. Зөвхөн Европын аваргын шагналын мөнгө гэхэд 21 мянган доллар. 2022 онд Камила хамгийн их орлоготой уран гулгагч болсон билээ.
Энэ шийдвэр нь Оросын аваргын сүүлийн гурван тэмцээний шагналтнуудын дунд өөрчлөлт гаргаад байна. 2021 оны алт Трусовад, мөнгө Шербаковад, хүрэл нь Аделия Петросянд, 2022 оны мөнгө Елизавета Туктамышовад, хүрэл Софья Муравьевад шилжив. 2023 оны аваргаар Валиева гуравт байсны хүрэл Ксения Синиынад очлоо.
Мөн Валиева Оросын Гран-при тэмцээнд гурван удаа ялсан нь цуцлагдаж, шөвгийн тоглолтын мөнгөн медальгүй хоцорч байна.
Арбитражийн шүүхийн шийдвэрийн дагуу АНУ-ын баг Бээжингийн олимпийн багийн аварга болж, Орос цолоо бас хураалгалаа.
Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) Бээжингийн олимпийн багийн тоглолтын гуравдугаар байрыг Оросын багт өгч байна. Оросын багаас тоглолтоор авсан авсан Валиевагийн 20 оноог хасаад 54 оноотой болгосон нь гуравдугаарт оруулжээ. АНУ (65), Япон (63) оноотойгоор эхний хоёр байрыг авлаа.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (2)