Францын эсэргүүцлийн жагсаал хийж байгаа фермерүүд Ним коммуны гаалийн байрыг шатаасан тухай Гар Жером Боне мужийн захиргаа мэдээлэв.
"Баасан гаригийн орой Ним дэх гаалийн байранд гал гарлаа. ХАА-н техниктэй хүмүүс тийшээ нэвтрэн орж гал тавьсан байх магадлалтай гэж Х сүлжээгээр мэдээлээд, гэм буруутнуудыг хайж байна" гэжээ.
Мөн энэ өдөр Од мужийн Нарбонн хотод фермерүүд нийгмийн даатгалын газарт гал тавьжээ. Тэд офисийн зэргэлдээ усан үзмийн хатаасан бутуудыг түрэн овоолоод гал тавьжээ. Гал сөнөөчид галыг унтраахаар оролдсон ч байр бүрэн шатсан байна.
Le Figarо сонинд бичснээр Францчуудын 89 хувь нь фермерүүдийн тэмцлийг дэмжиж байгаа гэнэ. Олон нийтийн санаа санал асуулгаар арван хүний ес нь фермерүүдийн талаар сайн сэтгэгдэлтэй байгааг харуулав.
Францын фермерүүдийн өргөн цар хүрээтэй эсэргүүцэл энэ сард эхэлсэн ба түүний гол шалтгааны нэг нь дизелийн түлш түлшний үнэ нэмэгдсэнтэй холбоотой юм.
Мөн тэд Украины ХАА-н бүтээгдэхүүний импорт ихэссэнээс ашиг нь унасан явдалд дургүйцэж байна. Эсэргүүцлийн ажиллагаа өргөжсөөр, зам тээврийн жинхэнэ асуудал болоод байна.
Том замуудыг хаах ажиллагаанд зөвхөн нэгдүгээр сарын 26-ны орой 41 мянган трактор, 72 мянга гаруй фермерүүд оролцжээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)