Германы канцлер Олаф Шольц бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тушаалаа өгөхгүй, өөрийн засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг Бундестагт тавихгүй гэж Zeit хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
Тэрээр "Өөртөө эргэлзэх санаа надад төрдөг л дөө. Харин таны асуулт намайг огцрох уу гэж байгаа юм байна. Миний хариулт огт үгүй" гэж хэлжээ.
Нэгдүгээр сарын 21-нд нийгэм судлалын IN хүрээлэнгийн олон нийтийн санал асуулга нь Шольцын Социал демократ намын чансаа сүүлийн дөрвөн жилд хамгийн доод хэмжээгээр унаж, германчуудын дөнгөж 13 хувь намыг дэмжиж байгааг харуулсан юм.
Сарын эхээр Германчуудийн 64,3 хувь нь Шольцийн оронд өөр хүн байгаасай гэж хүссэн байв.
М.ЦОГТ