Японы төв хэсгийн Ишикава мужид шинэ оны эхний өдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн улмаас дэд бүтцэд учирсан хохирлын хэмжээг 2.6 их наяд иен хүрч магадгүй байгааг Японы засгийн газар Пүрэв гаригт мэдэгдлээ.
2.6 их наяд иенийг задалж үзвэл, 400-900 тэрбум нь орон сууцны барилга, 200-400 тэрбум нь үйлдвэр, оффис зэрэг орон сууцны бус барилга, 500-1.3 их наяд нь зам, ус дамжуулах хоолой, боомтын байгууламж зэрэг нийтийн дэд бүтцэд хамаарч байна. Харин мужаар нь ялгаж үзвэл, Ишикава 900 тэрбумаас 1.3 их наяд буюу хамгийн их хэмжээний хохирол амсчээ. Харин Тояама муж 100-500 тэрбум, Нийгата 100-900 тэрбумын хохирол амссан байна.
Ишикава мужид Сузугийн оршин суугчдын 66 хувь нь 1980 оноос өмнө баригдсан модон байшингуудад амьдарч байсан.
2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн дараах хохирлын хэмжээ 16.9 их наяд иен болж байжээ. Харин Японы баруун өмнөд хэсэгт орших Кумамото мужид 2016 онд болсон газар хөдлөлтийн дараах хохирлын хэмжээ 4.6 их наяд иен болсон.