Умард Солонгост К-поп дуу хөгжим сонссон гэх 16 насны хоёр хүүд 12 жилийн хүнд хөдөлмөр эрхлэх ял оноож байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тараад байгаа. Умард Солонгос 2020 онд Өмнөд Солонгосын кино үзэх, дуу, хөгжим сонссон тохиолдолд 5-15 жил хөдөлмөрийн лагерьт хорих, ийм агуулгатай контент тараасан бол цаазаар авах ялтай хууль баталсан юм байна.
Мөн К-поп сонссон гэж 12 жилийн хүнд хөдөлмөрийн ял авч байгаа хоёр хүүгийн шүүх хурлыг стадионд сурагчдын өмнө хийж, бичлэгийг Умардад олон нийтэд үзүүлсэн нь ард иргэдэд сануулга болгох зорилготой гэж Өмнөдийнхөн үзэж байна.
Тэдний шүүх хурал барагцаагаар 2022 оны орчимд болсон болов уу гэж таамаглаж байгаа юм байна. Шүүх хурлын үеэр хөвгүүдийг 3 сарын турш Өмнөд Солонгосын кино үзэж, хөгжим сонсож байсан хэмээн танилцуулж, гаднын соёлын нөлөөнд автсан гэж буруутгажээ.