"Хүчтэй паспорт" гэж юуг хэлдэг вэ? Дэлхийн орнуудад очиход виз авах шаардлагагүй биеийн байцаалтыг ингэж нэрлэдэг билээ.
Өнөөдрийн хувьд тийм паспортын эзэнд БНАСАУ болон Туркменистанаас бусад дэлхийн орон иргэддээ бүх хаалгыг нээж өгчээ. Тэд ямар орны иргэд вэ гэсэн ээлжит чансаагаа Henley & Partners компани оны эхээр гаргажээ.
Чансааг хэрхэн тооцов?
Чансааг агаарын тээврийн олон улсын эвслийн (IATA) мэдээлэлд тулгуурлан гаргажээ. Шинжээчид 227 улс орон, нутаг дэвсгэрийн мэдээллийг авч үнэлэн үзэхэд лидерүүд нь 194 оноо авсан бөгөөд тэр нь эдгээр орны иргэдэд дэлхий бараг тэр чигтээ нээлттэй байсан юм.
2024 онд дэлхийд хамгийн хүчтэй байх паспортуудын жагсаалт:
- Франц, Герман, Итали, Япон, Сингапур, Испани (194);
- Финлянд, Өмнөд Солонгос, Швед (193);
- Австри, Дани, Ирланд, Нидерланд (192);
- Бельги, Люксембург, Норвеги, Португали, Их Британи (191);
- Грек, Мальта, Швейцари (190);
- Австрали, Чех, Шинэ Зеланд, Польш (189);
- Канад, Унгар, АНУ (188);
- Эстони, Литва (187);
- Латви, Словак, Словени (186);
- Исланд (185).
Жагсаалтын сүүлд, энэ жилдээ 28–35 оронд очих боломжтой Йемен, Пакистан, Ирак, Сири, Афганистаны иргэд бичигджээ.
М.ЦОГТ