Их Британийн Уинчестерын их сургууль оюутнууд нь £24 мянган фунтын хөшөөний зардлыг "хоосон зарлага" гэж шүүмжилсний дараа эко идэвхитэн Грета Тунергийн хөшөөг гол хаалганаасаа зайлуулан, даруухан буланд зөөжээ.
Оюутнууд хөшөөний зардлыг, арай чухал экологийн арга хэмжээнд зориулах ёстой байсан гэж мэдэгдсэн байна. Хүрэл хөшөөг гол хаалганаас зайлуулан их сургуулийн хашааны буланд байрлуулжээ.
Мөн үүнээс өмнө Израилийн Боловсролын яам Тунбергийн тухай мэдээг сурах бичгүүдээсээ хассан юм. Гретаг Израильчууд Палестиныг дэмжлээ гэж үзжээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)