2024 оны зургаадугаар сард болох Европын холбооны парламентын сонгуульд залуу үеийнхнийг идэвхтэй оролцуулахын тулд тус холбооноос дуучин Тайлор Свифтэд хандаж залуусыг сонгуульд идэвхитэй оролцож, санал өгөхийг уриалахыг хүсчээ.
Өнгөрсөн жил Европын холбооны зарим гишүүн улс орнуудын дотоодын сонгуулийн үр дүнг ажиглахад бараг бүгдэд нь хэт барууны, баруун төвийн намууд, нэр дэвшигчид ялалт байгуулсан байна.
Европын холбооны парламентын сонгуульд ч мөн баруун жигүүрийнхэн илүүрхэх магадлалтай байгаа. Тиймээс энэ сонгуульд залуучуудыг түлхүү оролцуулж, одоогийн Европын холбооны улс төрийн нөхцөл байдал, бодлого шийдвэр буруу тийшээ явж байна гэдгийг харуулах нь зүйтэй гэж дуучин Тайлор Свифтэд санал тавьсан гэдгээ Европын Комиссын дэд ерөнхийлөгч Маргарит Шина хэлжээ.