x

"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаанаар тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2023.10.25/ 11 цаг 24 минутад, гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлсэн.

Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хянан шалгагч нарыг томилсныг тодотгоод өнөөдрийн хуралдаанаар Хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах, нотлох баримт гаргуулах тухай Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр болсныг танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Ажлын даалгаврын 2 дугаар зүйлд уламжлалт анагаах ухааны эмчилгээнд ашигладаг эм болон эмийн түүхий эд, чанар, аюулгүй байдал, бүртгэлийн асуудлыг тусгах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут “Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гаалийн ерөнхий газар, бусад хяналт, шалгалтын байгууллагуудтай хамтраад цахим орчинд эм худалдан борлуулах асуудлыг зохицуулах шаардлагатай байна. Иймд энэ асуудлыг ажлын даалгаварт тусгах нь зүйтэй” гэсэн санал хэлэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен “Эмийн үнийн өсөлттэй холбогдуулан эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангууд зохиомлоор үнэ нэмэгдүүлж буй эсэхийг сайтар судлах чиглэлийг хянан шалгагч нарт өгөх нь чухал” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт дахь эмийн чанар, аюулгүй байдлын чанарын баталгаажуулалтаас гадна биологийн нэмэлт бүтээгдэхүүн, амин дэм, бүртгэлгүй эмийн импортын асуудлыг судлах, хянах зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн олон улсын стандартын хэм хэмжээнд эмийн чанарын хяналтын лабораториуд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянах шаардлага буй тул Стандарт, хэмжил зүйн төвтэйгөө хамтрах нь чухал” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн “Зөрчлийн тухай хуульд ямар ч бичиг баримт бүрдүүлэхгүйгээр амин дэм болон нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж болно гэж заасан байдаг. Тухайн үед би энэ асуудлыг яриад зөвөөр ойлгуулж чадаагүй. Иймд  энэ асуудлыг шалгах нь зүйтэй" гэхийн зэрэгцээ гишүүдээс гаргасан саналуудыг тогтоолын төсөлд тусгахаар болов.

Хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах, нотлох баримт гаргуулах тухай Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top