Их Британийн Эрүүл мэндийн яам хамуу өвчин эрс дэлгэрч, эм дутагдаж байгаа тухай мэдээлэв. Энэ тухай The Guardian сонин эмч нарын мэдээлэлд үндэслэн бичжээ.
Арьсны эмч нар байдал хүнд байгааг хэлээд “жинхэнэ аймшиг” гэж түүнийг тодотгосныг сонин онцолсон байна. Эмч нарын хэлснээр асрамжийн газрууд, нийтийн байр, эмнэлэгүүдэд уг өвчний дэгдэлт их байгаа гэнэ.
Вант улсын хойд нутгаар хамуу ердийнхөөс хоёр дахин нэмэгджээ.
Өвчний дэгдэлт нь Украины хэрэг явдлаас болон логистикт асуудал үүсэн эмийн дутагдал үүссэнээс улбаатай болж таарав.
М.ЦОГТ