Хаа нэгэнтээ уламжлалт Зул сар, Шинэ жилийн гол баатрууд өөрийн онцлогыг хадгалан үлдсэн бол зарим нутаг орон даяарчлалын нөлөөнд оржээ.
Өвлийн гол ид шидтэн олон тооны дүр төрх, нэртэй. Хэн нэгэн Санта-клаусаас, нөгөө нэг нь Дед Морозоос, өөр нэгэн нь Зюзигээс... бэлэг, ид шидийг хүлээнэ.
Санта-Клаустай ямар өвгөд өрсөлддөг вэ?
Эгнээндээ!
Зүүн славяны үлгэр домгоор, Дед Мороз нь хүйтний элч юм. Домнолын Морозыг (Мороз гэдэг нь Тэсгэм хүйтэн гэж монгол хэлэнд бууна) ХХ зууны эхээр бэлэг тараадаг, баярын өвөөгийн үүрэгтэй болгожээ.
Хувьсгалын дараа хоригт орсон өвөө 1930-аад онуудад цагаатгагдаад холбоот улс орнууд ба зөвлөлтийн найрамдалт улс орнуудад дүрийг хувилан тарааж эхэлжээ. Олон үндэстэн ястнууд түүнд үндэсний хувцасаа өмсгөж, нэрийг нь өөрсдийн хэлээр дуудах болов. Гэлээ гээд шинэ оны өвгөн эдгээр нутаг оронд нөгөө л нэг Дед Мороз байсан юм.
Монголд гэхэд л цагаан шуу даавуугаар дээлийг нь оёоод хөвөнгөөр эмжээрлэсэн байна. Харин монгол гутал өмсгөж байсангүй тэр үеийн өвлийн гол гутал эсгий гутлыг өмсгөсөн байсан санагдана.
Өвлийн өвгөн ба түүний коллегиуд
1. Корбобо, Узбекистан
2. Тол Бабай, Удмуртия
3. Аяз Ата, Казахстан
4. Каханд Пап, Армен
5. Товлис Бабуа, Гүрж
6. Мош Крэчун, Молдав
7. Дед Мороз, Орос
Байраа эзлэх
XV-XVI зуунуудад Хувилгаан Николай зул сарын гол баатар байв. Гэхдээ XVI-XVII зуунуудад Реформац гэх шашин, нийгэм улс төрийн гол хөдөлгөөн гэгээнтнүүд ба хувилгаадыг шүтэхийг хориглосон байв. Хувилгаан Николай өөрийн нэр хүндээ зарим орнуудад алдаагүй юм. Тэр үеэр Европт Зул сарын аавууд гэж нэрлэгдсэн өөр баатрууд үүсчээ.
XVII зуунд Голландын шилжин суурьшигчидтай хамт Хувилгаан Николай (түүнийг нэрлэдэг байсан Синтерклас) Америкт очив. Аажмаар тэр хамбын митрагаа солин өөр малгайтай болоод Санта болон хувирчээ. ХХ зуунд түүний дүр нь Европт нөлөөлөн өвлийн өвгөд нь Санта-Клаус болжээ.
Хувилгаан Николайгаас Санта-Клаус хүртэл
8. Гэгээн Николай, Мирликийский
9. Вайнахтсман, Герман
10. Пер Ноэль, Франц
11. Фазер Кристмас, Их Британи
12. Синтерклас, Бельги, Люксембург, Нидерланд
13. Санта-Клаус, АНУ
14. Санта-Клаус
Довтолгоонд орсон нь
Санта-Клаус нь даяарчлалын нэг бэлгэдэл байж болох юм. Олон орнуудад шинэ оны ба зул сарын үлгэрийн дүрүүд ихэнх тохиолдолд өөрийн уламжлалт нэрээ авч үлдсэн бол харин гадаад төрх нь америкжиж голчлон Санта-Клаусын төрхийг санагдуулдаг.
Уламжлалт үндэсний дүрүүд
15. Агиос Василис, Грек
16. Паккайне, Карелия
17. Шэн Дань Лаожэнь, Хятад
18. Эхээ Дьыл, Якут
19. Оленцеро, Франц, Испанийн баскийн бүс
20. Юльтомтен, Швед
21. Дади на Ноллаг, Ирланд
22. Зюзя, Белорусь
23. Бифана, Итали
24. Ежишек, Чех, Ежишко, Словак
25. Саган Убугун, Бурят
26. Гаспар, Бальтасар ба Мельчор, Мексик, Аргентина
27. Йоуласвейдн, Исланд
28. Йыулувана, Эстони
29. Ямал Ири, Ямало-Ненецкийн тойрог
30. Өвлийн өвгөн, Монгол
31. Йоулупукки, Финляндия
32. Шёогацу, Япон
Хамгаалалтад орсон нь
Зул сарын өвгөдийн дүрийг ерөнхийлөх нь олон орнуудад эсэргүүцэлтэй тулгарч байна. Зарим нь жинхэнэ Николайн дүрийг илүүд үзэж, америкийн бүдүүн хөгжөөнтэй өвгөний эсрэг. Нөгөө нэг хэсэг нь өөрийн онцгой баатартай байхыг хүснэ.
Жишээлбэл, Нидерландад уламжлалт Керстман нь Зул сарын өмнө бэлэг тараана. Австрид Санта биш Кристкинд (эхлээд нялх Христийн дүр бэлэг тараадаг байсан бол одоо түүний дүрийг хөвгүүн биш цайвар шар үстэй охин гүйцэтгэнэ).
Мексикт хүүхдүүд гурван хааныг хүлээнэ. Заримдаа үндэсний соёлыг авч үлдэх гээд эртний шашины уламжлалаас хол баатруудыг тухайлбал, одой нарыг бэлэг тараахад ашигладаг.
М.ЦОГТ