Оны өмнө дэлхийн онлайн тоглоомын зах зээл Хятадад төлөвлөж байгаа хязгаарлалтын улмаас томоохон уналтад орсон тухай Bloomberg мэдээлэв.
Видео тоглоом тоглогчдын зарлагыг хязгаарлах цуврал арга хэмжээ авахаар Хятад шийдэж байгаа нь өнгөрсөн баасан гаригт дэлхийн хөрөнгийн зах зээлд давалгаа үүсгэсэн байна.
Үүний улмаас Хятадын гурван том интернэт компанийн хувьцаа хоногийн дотор $80 тэрбумын хөрөнгөө алджээ. Хонг Конгийн бирж дээр Tencent хувьцаа 16 хувиар хямдарсан нь 2008 оноос хойших хамгийн хүчтэй уналт болов. Бас нэг тоглоом бүтээгч Net Ease 28 хувиар хувьцаагаа алдлаа. Сүлжээний геймерүүдийн дунд алдартай Bilibili хөрөнгөжилтөө 14 хувиар унагажээ.
Бусад орнуудад ч үүнтэй адил байв. Тухайлбал, Амстердамын арилжаанд Prosus хувьцаа 20 хувиар унасан нь компанийг $15 тэрбумаар бууруулав. Харин Парист Tencent хөрөнгөжүүлдэг Ubisoft Entertainment 8,3 хувиар хямдрав. Америкийн Unity Software 4,46 хувиар, Electronic Arts 0,22 хувиар тус тус унажээ.
Хятадын тоглоомын зохицуулагч БНХАУ-ын хэвлэл, нийтлэлийн үндэсний газар өмнө нь тоглогчдын их мөнгө, цагаа тоглоомын ард үрэхийг хязгаарласан журмын төслийг нийтлүүлсэн байв.
М.ЦОГТ