Венеци хот чанга яригч хэрэглэх, хэтэрхийн олон хүнтэй жуучдын хэсгийг хүлээн авахгүй байхаар шийдэж байна. Жуулчдын урсгалын их хөлд дарагддаг хотын төв хэсэг эвдрэн хэврэгших болсон тул энэ арга хэмжээг авахаар болжээ.
Хориг ирэх зургаадугаар эхлэн хэрэгжих аж.
Цагаан хоолойгоор нь олны дунд ярих нь орчныг аюултай болгодог гэж хотын эрх баригчид үзжээ. Мөн 25-аас дээш хүнтэй жуулчдын группыг хориглож байгаа нь Венецийг хүндэтгэсэн хэрэг болно хэмээн хотын аюулгүй байдлыг хариуцсан зөвлөх Элизабетта Пеше тайлбарлав.
Хот хамгийн сүүлд жуулчлалын салбарт авсан арга хэмжээ нь хотыг өдрийн цагаар сонирхон үзэхийг төлбөртэй болгосон явдал юм.
М.ЦОГТ