Польшийн нийслэл Варшав хот өчигдөр буюу шинэ жилийн орой ёслолын буудлага хийсэнгүй.
Учир нь тус улсын Ерөнхий сайд болон улс төрийн зарим зүтгэлтний зүгээс шинэжилийн орой хийдэг ёслолын буудлагаас татгалзах уриалга гаргажээ. Учир нь энэ үйлдэл нь эдийн засгийн хувьд төдийлөн үр ашигтай биш, шуудхан хэлэхэд "үргүй зардал" болдог. Хоёрдугаарт, энэ ёслолын буудлагаас болж гэрийн тэжээвэр амьтад, нохой, муур маш ихээр стрестдэг тул экологийн хувьд "хор хохиролтой" байна гэж үзсэн аж.
Тиймээс өчигдөр буюу шинэ жилийн орой Варшав хотод жишээ нь ямар нэг ёслолын буудлага болсонгүй. Харин улсын бусад хотуудад "манай монголчуудын нэгэн адилаар" уриалгыг үл хайхран солютаа буудуулж, шинэ оноо угтсан байна.