Орос 2023 оны эхнээс $43 тэрбум долларын хүнс экспортлоод байна. Энэ тухай ОХУ-ын ХАА-н сайд Дмитрий Патрушев kp.ru сайтад ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна.
"Энэ жилд оросын тариалангийн экспорт идэвхитэй өсч байна. Бидэнд саад болохоор барууны орнууд оролдож байгаа ч бид оны эхнээс 43 тэрбум долларын экспорт хийсэн нь өмнөх оныхоос 14%-иар илүү байна" гэж сайд ярьжээ.
Экспортын 38 хувь нь үр тарианы наймаа болсон ба Орос улаан буудайн нийлүүлэлтээр дэлхийн лидер болсон байгаа.
Түүний хэлснээр, Орос үүссэн нөхцөл байдалд тааруулж нөхөрсөг орнуудтай худалдаагаа хөгжүүлэхийг нэн тэргүүний зорилтоо болгож байна. Хэрэв 2021 онд эдгээр орнуудад Оросын ХАА-н бүтээгдэхүүний 73% ноогдож байсан бол одоо 87% болжээ.
Энэ сарын дундуур ХАА-н үйлдвэрлэлийн шинэчлэлд зориулан Оросын засгийн газар 8 тэрбум рубль гаргахаар болжээ.
М.ЦОГТ