Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн хороо Пьер Кренбюлийг тус байгууллагын ерөнхий захирлаар томиллоо.
"Энэ хүн стратегийн сэтгэлгээтэй, зорилго чиглэлтэй лидер гэдгээр алдартай бөгөөд зохион байгуулах авъяастай, ОУУЗ-д үнэнч хүн" гэж байгууллагын хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Кренбюль 2014-2019 онуудад Палестины дүрвэгчдэд туслах НҮБ-ын Ойрхи дорнодын агентлагт (БАПОР) ерөнхий комиссар байжээ.
Агентлагт ажиллаж байхдаа тэр “тусгай зөвлөхийн” орон тоо гаргаад түүнд өөрийн нууц амраг Марию Мохаммедийг томилсон, энэ тухай агентлагт төдийгүй гадуур мэдэж байсан гэж агентлагийн ёс зүйн комисс мэдээлж байв.
Хэвлэлээр дэгдэж байсан дуулиан түүнийг 2019 оны арваннэгдүгээр сард огцруулахад хүргэсэн юм. Өөрийн эрх мэдлээ хувийн зорилгоор ашигласан гэх хэргийн улмаас Швейцари өөрийн тусламжаа агентлагт өгөхөө зогсоож байсан түүхтэй билээ.
М.ЦОГТ