К-Поп од G-Dragon хар тамхины хэрэглээтэй тэмцэх сан байгуулахаар 300 сая вон хандивлана гэж мэдэгджээ.
Хар тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын нийгмийн дунд маш том асуудал болоод байгаа юм.
Дуучин G-Dragon өнгөрсөн сард хар тамхи хэрэглэсэн хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж эхэлсэн ч бүх төрлийн шинжилгээгээр хар тамхи хэрэглээгүй гэдэг нь тогтоогдсон. Үүний дараа дуучин G-Dragon хар тамхитай тэмцэх сан байгуулах талаараа мэдээлж, энэ сангаа “JustPeace” гэж нэрлэхээ мөн зарласан юм.
Өмнөд Солонгост хар тамхины хууль маш чанга байдаг. Энэ улсад жилд дунджаар 20 мянган хүн хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж, шийтгэл авдаг байна.
Хар тамхи хэрэглээд баригдсан хүмүүсийн дотор өсвөр насныхан эрчимтэй нэмэгдэж байгаа нь маш том асуудал болж байна гэж дуучин G-Dragon агентлагаараа дамжуулж мэдээлжээ.
MNB.MN