Оскарын шагналт “Parasite” киноны гол дүрийн жүжигчин И Сүн Кюн амиа хорлосон байдалтай олджээ.
Тэрээр хар тамхины хэргээр шалгагдаж байсан бөгөөд хорих ял авах нь тодорхой болоод байсан юм.
Түүнийг Сөүл хотын төвийн зогсоолд байрлуулсан автомашин дотроос 10:30 цагийн үед ухаан алдсан байдлтай олджээ. Тухайн автомашины зорчигчийн суудал дээрээс шахмал нүүрсэн түлш олдсон юм байна.
Үүнээс өмнө цагдаа нар жүжигчнийг зурвас бичиж үлдээгээд гэрээсээ явсан тухай мэдээлэл авсан байжээ.
И Сүн Кюн гэртээ болон Ганнам дүүргийн нэг бааранд хууль бус хар тамхины төрлийн бодис олон удаа хэрэглэсэн хэрэгт энэ оны эхнээс хойш шалгагдаж, гурван удаа байцаалт өгөөд байсан юм.
Сэтгэгдэл (1)