Дэлхийн хорхой шавьжны тоо нь ховор амьтдын мөхлийн улмаас багасаж байна. Ховор харагддаг төрлүүд нь тэдний хорогдлыг нөхөж чадахгүй байгаа тухай судалгааг явуулсан эрдэмтэд Nature сэтгүүлд нийтлүүлжээ.
Эрдэмтэд дэлхийн олон хэсэгт хорхой шавьжны тоо эрс цөөрсөнийг онцлов. Биологчид шинэ судалгаандаа газрын шавьжны тоо өөрчлөгдөх хандлага эрчимжиж буйг тогтоожээ. Тэд нар 9-64 жилийн дотор ажиглалт хийж байсан 106 судалгааг задлан авч үзэв.
Дүгнэлт судалгаа нь дэлхийн газар шорооны шавьж жил тутам 1,5 хувиар бууж, ихээхэн тархсан төрлийнх нь тоо хурдтайгаар 8 хувиар буурч байгааг харуулжээ. Ихэнх ховор төрлүүд мөхөж байгаа нь энд ихээхэн нөлөөлсөн бололтой.
Үүнийхээ хажуугаар өмнө нь давамгайлж байсан төрлийн хохирлыг илүү ховор шавьжны өсөлт нь нөхөж чадсангүй учраас жигүүртэн болон бусад амьтдын үндсэн хоол буурах үр дагавартай болж байна. Эрдэмтдийн тогтоосон өөрчлөлт нь хооллолтын зам болон бүхэл бүтэн экосистемийг өөрчлөхөд хүргэж магадгүй гэжээ.
М.ЦОГТ