Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямрал нь “дэлхийн хамгийн муу” тохиолдол гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Мартин Гриффитс Financial Times сонинд ярихдаа тодорхойлжээ.
Дэлхийн олон нутаг оронд хүмүүс “аймшгийн” зовлон зүдгүүрт байгаа. Гэхдээ тэдэнд зугтан зайлах бололцоо байгаа. Харин Газын зурваст хэнд ч тийм боломж алга.
"Газын зурваст ганц ч гэр бүл өөрсдийн ирээдүйгээ төлөвлөж чадахааргүй байна. Байдал улам л муудаж байна" гэж тэр ярив.
Түүний хэлснээр, Газын зурвасын хүмүүнлэгийн сүйрэл шинэ үедээ орж байгаа ба одоо өвчин, өлсгөлөн “шинэ тарчлааны” шалтгаан болохоор болж байна. Өмнө нь Палестины Газын Эрүүл мэндийн яам Израиль зурвасын эрүүлийг хамгаалахыг устган үгүй хийж байна гэж мэдэгдсэн юм.
М.ЦОГТ