БНАСАУ-ын харавсан тив алгасан нисэх баллистик пуужин нислэгийн ердийн замаар АНУ-ын бүх нутаг дэвсгэрийн аль ч цэгт хүрэхээр гэж Японы БХЯ-ны орлогч сайдын хэлснээс иш татан Киодо Цусин агентлаг мэдээлжээ.
Японы болон Өмнөд Солонгосын цэргийн мэдээгээр даваа гаригийн өглөө харавсан Хойд солонгосын пуужингийн нислэг 73 минутын турш үргэлжлэн 6000 км-ын өндөрт хүрэн 1000 км замыг туулжээ. Пуужинг хурц өнцгөөр дээш харавсан нь түүний тусгалын нислэгийн хэмжээг олон дахин богиносгох боломжийг өгсөн байв.
Японы яамны мэдэгдсэнээр, хэрэв пуужинг ердийн нислэгийн замаар харавсан бол тэр 15000 км замыг туулахаар байсан. Ийм холын тусгал нь уг пуужингаар АНУ-ын ямар ч цэгт цохилт өгч болно гэсэн үг юм гэжээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (2)