2024 оны гуравдугаар сард болох ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит дахин өрсөлдөнө гэдгээ зарласан Ерөнхийлөгч Путин энэ удаад эрх баригч намаас биш, бие даан нэр дэвшихээр болсныг Нэгдсэн Орос намын өндөр албан тушаалтан Андрей Турчак өчигдөр мэдэгджээ.
Орос улсыг сүүлийн 20 гаруй жил захирсан 71 настай Путиний хувьд сонгууль бол өрсөлдөөн биш, ёс төдий зүйл гэдгийг Reuters мэдээлсэн байна.
Бямба гаригт Москвад Путинийг дэмжигч 700 гаруй хүний чуулга зохион байгуулсны дотор улстөрчид, спорт, урлаг соёлын алдартнууд багтжээ.
ОХУ-ын хуулиар бие даан нэр дэвшигч бүртгүүлэхдээ 500-аас дээш дэмжигчийн гарын үсэг цуглуулах ёстой. Энэ тухай Андрей Турчак “Манай намын 3.5 сая гишүүд, дэмжигчид түүний сонгуулийн кампанит ажилд идэвхтэй оролцоно” гэсэн байна.