АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү Роберт Хантер Байден дахиад л татвараас зугтсан дуулианд оржээ. Мөн дээр нь түүний амь насанд халдахаар оролдсон гэж тэр Бүгд найрамдахчуудыг буруутгав.
Этгээд жигтэй амьдралын үнэ нь 17 жилээр хоригдох ял уу?!
Бага Байденд дахин татвар төлөөгүй шалтгаанаар ял тулгаж байна. Калифорнийн шүүгчдийн бүрэлдэхүүн бизнесмен Хантер Байденыг 2016-2020 онуудад татварын хуурамч мэдүүлэг өгч, $1,4 сая долларыг төлөөгүй гэж үзжээ.
Цагаан ордны эзний хүү ихээхэн дуулиан шуугиантай, тэр өөрөө хар тамхи, алкоголын хамааралтай удаан тэмцсэн нэгэн. Энэ удаа АНУ-ын цагдаа нар мөрдөн байцаалтынхаа хүрээнд бизнесмен мөнгөө хэрхэн зарцуулсныг тогтоов.
Хантер Байден татвар төлөхийн оронд олон саяыг жигтэй амьдралдаа зарцуулсан гэж тусгай прокурор Дэвид Уайсс үзэж байна. Ерөнхийлөгчийн хүү 2016 оноос 2020 оны аравдугаар сарын хооронд зөвхөн өөртөө $6 сая доллар зарцуулжээ.
Хантер Байден мөнгөө мансууруулах бодис, үнэтэй зочид буудлууд, хамгаалалтын дагуулуудын цуваа, ховор автомашин зэрэг “татвараас бусад бүхэнд” мөнгөө зарцуулсан гэж ялын төлөвлөлтөд бичжээ. Өөрийн адал явдлынхаа төлөө буюу гурван том, зургаан жижиг зөрчилдөө тэр 17 жил хоригдох ял авч магадгүй байна.
Гэхдээ түүний өмгөөлөгч Эбби Лоуэлл бага Байден дээрхи хугацааны бүх татвараа төлсөн гэдэгт итгэлтэй байгаа. Өмгөөлөгч уг хэргийг мөрдөж байгаа тусгай прокурор Дэвид Уайсс бүгд найрамдахчуудын дарамтад ороод байгаа гэж хэлжээ.
Бага Байдены амь насанд халдах гэсэн оролдлого ба Бүгд найрамдахчуудтай холбогдсон шалтгаан
Өмнө нь Хантер Байден шууд нэвтрүүлгээр ярихдаа, бүгд найрамдахчуудын БНН-ын хорон санаатнууд эцэгт нь гай тарихаар түүний амь насанд халдахаар бэлтгэж байсан гэж хэлжээ.
"Энэ нь миний эцгийн даахгүй зовлон болно гэдгийг мэдэж байсан, үр дүнд нь түүний Ерөнхийлөгчийг эвдэх ёстой байсан гэж тооцоолсон" хэмээн Хантер онцлон хэлжээ.
Мөн тэр яриандаа өөрийн эцгийн гэмт үйлдлийг буруутгаад "Эцгийгээ сенатор байхаасаа л татварын мэдүүлгээ үргэлж нийтэд зориулан нийтэлж байсан" гэв.
Гэтэл The New York Post сонинд огт өөр мэдээлэл байгаа. Конгрессийн Хяналтын хорооны мэдээг ишлэн сонин америкийн лидер 2017 онд хууль бусаар угаасан $40 мянган долларыг “өр барагдуулалт” гэсэн тэмдэглэлтэйгээр авсан талаар бичжээ.
Бага Байден эцгийнхээ Цагаан ордны суудлыг хэрхэн үгүй болгож чадах вэ?
Жо Байдены импичментыг эхлүүлэхээр бүгд найрамдахчууд баримт цуглуулж байгаа. Ерөнхийлөгчөөс нь буулгах үндсэн шалтгаанаар тэд Цагаан ордны эзний хилийн бүтэлгүй бодлогыг сонгон аваад буй.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Хууль зүйн яам Хантер Байдены эсрэг шинэ ял төлөвлөсөнтэй зэрэгцээд бүгд найрамдахчууд америкийн лидерийг засгаас зайлуулах боломжийн тухай тогтоолын төслийг гарган тавиад байна. Төлөөлөгчдийн танхмын спикер Майк Жонсоны хэлснээр, одоо бүгд найрамдахчууд америкийн лидерийг сонгуульд оролцуулах хүчтэй баримтуудтай байгаа гэнэ. Хэрэв Байден ирэх жилд сонгуульд нэрээ албан ёсоор дэвшүүлэхээр шийдэх юм бол түүнийг тушаалаас нь зайлуулаад нэр дэвших боломжийг гаргахгүй ба Ардчилсан намд шинэ өрсөлдөх чадвартай нэр дэвшигч олох том асуудал үүсэх юм.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)