x

"Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг олимпод оруулахгүй"

Хөнгөн атлетикчдийн холбоодын олон улсын эвсэл (WorldAthletics) Оросын хөнгөн атлетикчдад тавьсан хоригоо цуцлахгүй байхаар шийдсэнийг тус байгууллагын тэргүүн Себастьян Коу мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор тамирчид 2024 оны Парисын олимпийн тоглолтод оролцож чадахгүй боллоо.

Себастьян Коу орос тамирчдын талаар юу ярив

Олон улсын олимпийн хороо арванхоёрдугаар сарын 8-нд оросуудыг цагаан туг статустайгаар Олимпт тоглуулж болох тухай мэдээлсэн юм. ОУОХ-ны шийдвэрийн дагуу World Athletics байр сууриа өөрчилсөн үү гэсэн асуудлыг Коуд сэтгүүлчид тавьжээ.

Тэрээр "Үгүй. Энэ шийдвэрийг миний оролцсон олимпийн саммит дээр гаргасан юм. Олон улсын холбоод тамирчдыг шалгаруулахад өөрийн давуу эрхтэй. Бид тодорхой байр сууринд байгаа, тэр нь өөрчлөгдөөгүй" хэмээн хариулжээ.

Мөн Себастьян Коу "Үзэгчид орос тамирчдыг Парист харна гэхдээ хөнгөн атлетикт харагдахгүй. Хөнгөн атлетикийн холбооны ийм байр суурийг хөнгөн атлетикийн гэр бүлийн гишүүд бараг санал нэгтэйгээр хүлээн авсан" гэсэн юм.

Орос, Белорусийн хөнгөн атлетикчдыг олон улсын томоохон тэмцээнд  оролцох эрхийг нь хасах шийдвэрийг World Athletics энэ оны гуравдугаар сард ОХУ Украинд тусгай ажиллагаа явуулж байгаа гэх шалтгаанаар гаргасан юм. Парисийн олимпийн тоглолт 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд явагдана.

Оросын тамирчдын талаар ОУОХ ямар шийдвэртэй байна вэ?

Арванхоёрдугаар сарын 8-нд Парисын зуны олимпт найман орос, гурван белорусь тамирчид оролцоно. Тэд өөрийн төрөлд цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс өмнө сонгон шалгаруулалтыг даван гарсан байв. Гэхдээ тэд дундыг барьсан статустайгаар нэр хаяг, төрийн далбаа, сүлд дуугүйгээр тэмцээнд оролцох юм гэх ОУОХ-ны шийдвэрт өгүүлжээ.

Оросын тамирчдад багийн тэмцээнүүдэд оролцохгүй мөн тэд олны өмнө өөрийн байр сууриа гаргахгүй, өөрийн орны зэвсэгт хүчин ба хүчний байгууллагатай гэрээ байгуулаагүй байх ёстой. Мөн ийм шуурдлагыг  дагалдах бүрэлдэхүүнд нь гарган тавьж байгаа.

World Athletics Орост явагдах Найрамдлын тоглолтод хэрхэн хандаж байна вэ?

World Athletics Орост Найрамдлын тоглолт явуулахыг дэмжихгүй байгаа гэж Себастьян Коу мэдэгдээд тэр тэмцээн нь холбооны үнэт зүйл ба тэмцээний дэгд харшилна гэжээ.

Найрамдлын тоглолт явуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан ба тэр нь Москва, Екатринбургт 2024 оны есдүгээр сарын 15-29-ны хооронд явагдах ба шагналын фонд нь 4,6 тэрбум рубль болно. Медалиуд цэвэр алт, мөнгө, хүрлээр хийнэ.

Орос үндэсний олимпийн хороодыг урихгүй учраас ОУОХ тэр тэмцээнийг хориглож чадахгүй.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top